Sunday, 3 April 2011

НАЙДВАР

Ойрын үед Надежда орой болгон ТВ ээр дуулагдаг болсон сургаар тухайн хувьлбарыг нь үзээд энэ орчуулгыг нийтлэхээр шийдлээ. Аз болход энэ дууг өмнө нь М.Саруул-Эрдэнэ  Dayarmongol-д орчуулсан байлаа. Над шиг орос хэлийг улиралд 2-3хан удаа хэрэглдэг хүн утгыг нь сайн гаргаж үл чадах байлаа.

Оросын бүх үеийн түүхэн дэх шилдэг дууны жагсаалтыг гаргавал “Надежда” эхний тав дотор лавтайяа жагсах байх. Нөхөр нь үгийг нь бичээд, эхнэр нь аяыг нь зохиочихсон нэг гэр бүлийн энэхүү уран бүтээл бүхэл бүтэн ард түмний сонорыг баясгаж явна гэдэг гайхамшигтай.

Миний хамгийн дуртай хувьлбар Оросын бүх оддын дуулснаар:

Надежда - Nadejda

Светит незнакомая звезда,
Снова мы оторваны от дома,
Снова между нами города,
Взлетные огни аэродрома.
Здесь у нас туманы и дожди,
Здесь у нас холодные рассветы,
Здесь на неизведанном пути
Ждут замысловатые сюжеты.

ПРИПЕВ:

Надежда - мой компас земной,
А удача - награда за смелость,
А песни довольно одной,
Чтоб только о доме в ней пелось.

И поверь, что здесь издалека
Многое теряется из виду,
Тают грозовые облака,
Кажутся нелепыми обиды.
Надо только выучиться ждать,
Надо быть спокойным и упрямым,
Чтоб порой от жизни получать
Радости скупые телеграммы

ПРИПЕВ:

И забыть по-прежнему нельзя
Все, что мы когда-то недопели,
Милые усталые глаза,
Синие московские метели,
Снова между нами города,
Жизнь нас разлучает, как и прежде,
В небе незнакомая звезда
Светит, словно памятник надежде.

ПРИПЕВ:

Анхны хувьлбар Анна Германы дуулсанаар:

НАЙДВАР

Танихгүй нэгэн од гэрэлтэнэ
Та бид аанай л гэрээсээ хол
Хот тосгод, нислэгийн гэрлүүд
Хооронд минь дахиад л хөндөлсөнө.

Манан татаад бороо орох юм, энд
Манхайх үүрээр нь жиндэх юм, энд
Огтоос нууцлаг тийм харгуйд нь
Оньсого мэт амьдрал хүлээнэ

Дахилт:

Найдвар:
Намайг дагуулах тэмүүлэл
Амжилт – харин эр зоригийн минь шан.
Ар гэрийн чинь тухайд дуулсан бол
Айлтгүй ээ, ганц дуу ч ганцдахгүй ээ

Харь холоос тольдъё гэхлээр
Харцанд өртөх нь цөөн юм, итгээрэй.
Бараан үүлс сарниад ирэхлээр
Багаахан гомдол ч утгагүй санагдах юм.

Аз жаргалын тэр ховорхон захидлыг
Амьдралаас нэгэн цагт хүртье гэвэл
Хүлээж л харин сурмаар юм билээ
Хүлээцтэй, бас өөрийнхөөрөө л байх учиртай

Дахилт

Эцэж ядарсан ч гэлээ ялгуухан харц
Их хотын минь хөхөлбий шамарга
Энэ бүх аялж гүйцээгүй дуугаа
Эгээ л урьдын адил мартах гэж үү?

Хооронд минь ахиад л уулс хөндөлсөнө
Хорвоо биднийг аанай л холдуулжээ
Харин гагцхүү үл таних тэр нэгэн од
Халуун найдварын бэлгэ болон гэрэлтэнэ ээ.

UNIVERSE BEST SONG-ын ажиглагчид/хөндлөнгийн шүүгчид/ болон Хөтлөгчийн дуулсанаар:


Дуууны тухайд:

Найрагч Добронравов эхнэр Пахмутовагийнхаа тухай ийн өгүүлсэн байдаг. “Эхнэр маань хөгжмөө яаж зохиогоод байдгийг би ер ойлгодогүй юм. Хөгжмийн ямар ч зэмсэг хэрэглэдэггүй юм шүү дээ. Түүний тэр жижигхэн толгойд агуу том оркестр тоглож байдаг шиг байгаа юм...”

Мань хоёр 1971 онд алдарт “Надежда”-гаа зохиогоод хамгийн анх Иосиф Кобзонд өгсөн боловч тэр үедээ томорчихсон байсан Кобзон тоогоогүй гэдэг. Тэгэхээр нь Варшав руу, машины айхтар ослоос дөнгөж эдгээд байсан Анна Герман хэмээх польш дуучин бүсгүйд өгсөн нь харин ч сохорсон биш завшсаны үлгэр болсон байна. Бүх дуугаа, бүр шог дуу, хүүхдийн дууг хүртэл гэгэлгэн, уйтай, яруу хоолойгоор дуулдгаараа алдартай Анна Германы дуулсан “Надежда”-г өдгөө хүртэл мэргэжилтнүүд хамгийн “ориг”, цэвэр эх хэмээн үзсээр байна. Өнөө Иосиф Кобзон харалган байсандаа харамсаж, сүүлд концерт болгондоо дуулдаг болсон гэж байгаа.


Америк, Зөвлөлтийн сансрын өрсөлдөөний эрин үед зохиосон энэхүү дуу угтаа сансарт зориулагдсан боловч ерөөс итгэл найдвар гэж юу болох тухай нийтийн дуу болон түгжээ. Оросын бүх сансрын нисэгчид яг нисэхийнхээ өмнө “Надежда”-г Анна Германы дуулснаар сонсдог уламжлал гэх үү, сүсэг гэх үү, нэг тийм журам тогтсоныг одоо хүртэл мөрддөг аж. Афганд байлдаж явсан нэг орос нисэгч нисдэг тэрэгтэйгээ унахдаа найдвар буюу надежда байж л таарна хэмээн итгэж байсныхаа хүчинд саяд нэг тохиолдох магадлалаар амьд гараад түүнээс хойш энэ дууг шүтэн бишрэх болсон гэнэ. Эмнэлэгт хэвтэрт байхад нь нэрт дуучин Эдита Пьеха тэр залууд “Надежда”-г нь дуулж өгснөөр сэтгэлийн тэнхээгээрээ хөл дээрээ босоод ирсэн ажээ.

5 comments:

- said...

сайн уу? азиза номын зохиогч байна. амжилт хүсье улам далаазтай том ном зохиол орчуулаарай /Моддын үг/нэртэй блогоор минь зочилж байгаарай

Samdan BarBariS said...

Ene goy duu shuu. Ene duug medehgui hvmvvst ene duug hvrgeerei. Za tegeed amjilt hvsii!

Anonymous said...

thank you for your first comment..

Anonymous said...

ene duug 4sherad saitas tatj blku bnaa.uur xaanaas tatx we tuslaach.

Уйгаржин said...

4sherad-ээсээ Russia-Nadejda хайгаад үздээ хөө тэгэхээр нэг гарч ирж байх шиг байна даа, бусдаар сайн мэдэхгүй байна.

Post a Comment