Sunday 7 November 2010

Катюша

Хүүхэд байхдаа энэ дууг зэвсэг дуу юм байхдаа гэж боддог байж билээ, харин сүүлдээ жаахан хэл гадаралдаг болоод арай өөр утгатайг нь мэдэж байсан даа.

Үндсэн эх нийтлэл

Орос, Зөвлөлтийн нэрт яруу найрагч М.Исаковский шүлгийг нь бичиж, хөгжмийн зохиолч М.Блантер ая зохиосон энэ дуу 1938 онд “мэндэлжээ”.

Хуучин хувилбар



КАТЮША

Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег, на крутой.

Выходила, песню заводила
Про степного сизого орла,
Про того, которого любила,
Про того, чьи письма берегла.

Ой ты, песня, песенка девичья,
Ты лети за ясным солнцем вслед
И бойцу на дальнем пограничье
От Катюши передай привет.

Пусть он вспомнит девушку простую,
Пусть услышит, как она поет,
Пусть он землю бережет родную,
А любовь Катюша сбережет.

Расцветали яблони и груши,
Поплыли туманы над рекой.
Выходила на берег Катюша,
На высокий берег на крутой.




Дэлхийн бараг бүх хэл дээр орчуулагдан өргөн дэлгэр тархсан эл дууны шүлгийг Баатар ван Н.Наваан-Юндэн гуай монгол хэлээр “буулгасан” нь “Соёл Эрдэнэ” түүвэр зохиолд /1976 он/ нь бий. Сонирхуулвал,

КАТЮША

Алим лийр цэцэглээд айсуй,
Усны дээгүүр будан татна.
Эргэн дээр гараад ирлээ Катюша,
Эгц огцом өндөр эргэн дээр.

Гарч ирсээр дуугаан аялан дуулав
Цөлийн буурал бүргэдээ дууллаа,
Зүрхний хайртаа мөрөөдөн дууллаа,
Захидлыг нь хадгаласнаа дурдан дууллаа

Хай, чи дуу минь, охины минь дуу минь,
Хурц нарны хойноос нисээрэй
Хол хязгаарын байлдагч түүнд
Хүүхэн Катюшаас мэндийг хүргээрэй

Эгэл охиныг дурдан дурсаг тэр,
Эгшигт дуугий нь тодхон сонсог тэр,
Эх орноо хамгаалаг тэр,
Энд Катюша хайраа хадгална.

Алим лийр цэцэглээд айсуй,
Усны дээгүүр будан татна.
Эргэн дээрээс эргэж одлоо Катюша,
Өчүүхэн зөргөөр гэртээ харилаа.

Халх голын хөвөө, Брестийн цайзын бэхлэлт, Берлины хана, Вьетнамын битүү ширэнгэ, Солонгосын хойг дээр эгшиглэж байсан энэ дуу өнөөдөр 72 насны сүүдэр зэрэгцэж байна.

Дэлхийн II дайны үеийн домогт зэвсэг, зүрхний хайртаа мөрөөдөн дуулж буй ялдамхан хонгор бүсгүй, Оросын ард түмний бахархал болсон “Катюша” дуу...бүгдийг нь нийлүүлэн бодож, нэхэн санаж байгаад нэг ая барья байз. Намайг түрээд дуулаарай, блогчид оо!

Алим лийр цэцэглээд айсуй
Усны дээгүүр будан татна аа...

Би буруу санааггүй бол 2008-нд Олимпын үеэр хятад ам бариулсан гэдгийн дараа энгэж дуулсан санаж байна.

2 comments:

Anonymous said...

Гоё дуу шүү

Anonymous said...

чойномын орчуулга бас их гоё

Post a Comment