Thursday 13 September 2012

Уббан Каннам стайл

PSY - GANGNAM STYLE



PSY буюу Park Jae-Sang нь 1977 оны 12 сарын 31 нд Өмнөд Солонгост төржээ. Тэрээр олон тооны инээдмийн телевизийн хөтөлбөрөөрөө олонд танигдсан бөгөөд тухайлбал Good Sunday:X-man, The Golden Fishery зэрэг юм. Jae-Sang нь 2001 онд анхны цомог болох PSY from the PSYcho world! цомогоо гаргажээ.

Хамгийн том видёо түүгээх сайт болох YouTube дээр 40-хөн хоногийн дотор 50 сая хүн үзсэн гэсэн шинэ рекорд тогтоосон дуучин  PSY-ийн  дуулсан Gangnam Style дуу дэлхийн 19 хэлээр орчуулагдаж эхэллээ. Түүний клипний доор тухайн хэл дээрх хадмал орчуулга гарч байх албан ёсны видеонууд тус сайтанд удахгүй тавигдаж эхэлнэ.

Дуучин PSY нь YG Entertainment-д харъяалагддаг бөгөөд Wonder Girls,  дуучин жүжигчин Rain , Seven нарыг Холливуудад хөл тавиулахаар багагүй хөрөнгийг цацаж байсан ч төдийлөн амжилт ололгүй ихээхэн хэмжээний мөнгө зарлагадаж байсан тухай тус интертайнментийн захирал мэдэгдэж байсан удаатай. Гэвч санаандгүй юм болж ,шинээр гаргах альбумоо нийтэд төдийлөн зарлалгүйгээр тоглолтоо хийхээр бэлтгэж байсан дуучин PSY-гийн "Gangnam Style" хэмээх дуу нь дэлхийд хамгийн их түгэж буй Солонгос дуугаар тодроод байна.
Дуучин PSY хэзээ ч ам барьж дуулдаггүй гэдгээрээ алдартай дуучин бөгөөд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг Одоо 34 настай юм.




Уббан Каннам стайл


Чи бол ийм бүсгүй

Өдрийн цагаар дөлгөөхөн, нүдэнд дулаахан бүсгүй
Өрнийн заншлаар кофе шимэн амардаг дэгжин бүсгүй
Үдшийн цагаар зүрх нь шатдаг халуухан бүсгүй
Үзэмж төрхөөр нь доторхыг нь танишгүй оньсого шиг бүсгүй

Би бол ийм залуу


Цаг эрт байхад чам шиг л дөлгөөхөн, хүнлэг залуу
Цай кофег халуун дээр нь залгилдаг сүртэй залуу
Үдэш болохоор зүрх нь тэсэрдэг сүпер залуу
Үнэн шүү би ийм л залуу

Дахилт

Сайхан шүү чи, хайр булаам
Тиймээ чи, хэй, чи шүү чи
Ингээд хоёулаа энэ шөнийг дуустал цугтаа байхуу?
Каннам стайл
Уббан каннам стайл
Хэй сээгсий лэйди

Чи бол ийм бүсгүй

Төлөв даруухан ч зад шоудаж чаддаг бүсгүй
Тохироо нь бүрдвэл үсээ задгайлаад бүждэг бүсгүй
Халхалж нуусан ч хамгаа дэлгэснээс илүү сээгсий бүсгүй
Харц өндөр, мэдрэмж сайтай чамин бүсгүй

Би бол ийм залуу

Томоотой юм шиг хэрнээ балай авч чаддаг залуу
Тохироо нь бүрдсэн үед галзуурч чаддаг залуу
Булчин шөрмөснөөс илүү оюун бодол нь хөгжсөн залуу
Би чинь ийм л мундаг залуу

Дахилт

Харайж байгаагийн дээгүүр нисэж байгаа хүн
бэйби бэйби
Хараарай би ч овоо юм мэддэг залуу шүү
бэйби бэйби

You know what I’m saying

Уббан Каннам стайл