Friday, 13 August 2010

Зүүдэнд...(Lena Park)



Шивнэхийн тєдийд vргээд одом
Шєнийн мєнгєн зангилаан дунд
Орчлонг орхисон миний амраг
Оломгvй зvvдэнд айлчлан ирвээ

Жаргалтай vеийн тэр л тєрхєєрєє
Завьжиндаа инээд тодруулсаар айсуй
Догдолсон зvрхээ би барьж ядан
Дотно тvvнийгээ угтан гvйлээ...

Тэнгэр шиг уудам цээжиндээ
Тэнэгхэн намайгаа тэврэн vнсэх юм
Ганцаараа их шаналвуу гээд
Гарыг минь атгаж байх юм...

Энэхэн учрал маань зvvд гэдгийг
Энхрий амраг минь битгий мэдээсэй
Анзаарч мэдээд гуниглачихвий гэсэндээ
Адтай яриагаараа сатааруулах юм би

Хонгор минь одоо битгий явалдаа
Хором хормыг хамтдаа vдье
Янаг зүүднээсээ би ч сэрэлгүйгээр
Ямагт ингээд л цуг байя

Намайгаа vгvйлж бэтгэрснvv гээд
Налгар цээжиндээ тэврэх чиний минь
Сэтгэлд хоногшсон дулаахан гар чинь
Санасан шvv чамайгаа хэмээн єгvvлэх шиг...

Ухаангvй баяртаа хєєрсєн надруу
Уйтай харцаар чи минь ширтэх юм
Бяцхан охин минь уучлаарай даа
Би чинь ингээд явъя даа гэх юм...

Зэрэглээ шиг замхраад одох
Зvvдний ертєнцєд уулзсан гэдгээ
Газар дээр байхгvй миний амраг
Гарцаагvй мэдэж байсан юмсанжээ...

Yvл хєлєглєн нисээд ирсэн
Yнэнчхэн амраг минь чамдаа баярлалаа
Харангадсан сэтгэлээ vvгээр зогоож
Хатсан зvрхээ ингэж л тэтгэе дээ

Хагацъя даа хонгор минь гээд
Хайрт минь намайгаа тэврэх юм
Ингээд л сална гэхээр зvрх минь урагдавч
Инээмсэглэлээр vдье дээ янаг чамайгаа

Ховсот зvvднээсээ нvдээ нээвэл
Хоосон ертєнц л намайг угтана даа...
Ганцаараа vлдсэн зvрх минь шаналж
Гашуун нулимс л надтай vлдэнэ дээ...

Хонгор хvv минь чамдаа баярлалаа
Хорвоод би чинь хєл алдахгvй ээ
Минийхээ тєлєє сэтгэл зовнилгvйгээр
Мєнхєд нойрс доо , vvрд баяртай!

1 comments:

Уйгаржин said...

Энэ дууг зохиож найруулсан хүн нь Celine Dion-ийг шүтэгч байхаа. Энэ дуунуудтай хх ойлрцоо юм шиг санагдаад явчихлаа
1. http://www.youtube.com/watch?v=pDxoj-tDDIU 2. http://www.youtube.com/watch?v=WdYaGt_sm3Q

Post a Comment