Friday 13 August 2010

Wonderful tonight - Eric Clapton



It's late in the evening; she's wondering what clothes to wear.
She puts on her make-up and brushes her long blonde hair.
And then she asks me, "Do I look all right?"
And I say, "Yes, you look wonderful tonight."


We go to a party and everyone turns to see
This beautiful lady that's walking around with me.
And then she asks me, "Do you feel all right?"
And I say, "Yes, I feel wonderful tonight."



I feel wonderful because I see
The love light in your eyes.
And the wonder of it all
Is that you just don't realize how much I love you.



It's time to go home now and I've got an aching head,
So I give her the car keys and she helps me to bed.
And then I tell her, as I turn out the light,
I say, "My darling, you were wonderful tonight.
Oh my darling, you were wonderful tonight."


Орой үдшийн цагаар чи минь гоёлоо сонгоно
Оо энгэсгээ түрхэж, үс гэзгээ самнана
Одоо би ямар байна? чи минь надаас асууна
Орчлонд хосгүй сайхан! гэж би хариулна

Үдэшлэгт очихоор хүн бүр эргэж хараастай
Үзэсгэлэнт чи минь бүхний харцыг булаагаастай
"Энэ мөчийн сэтгэгдлээ хэлнүү?" чи минь асууна
Эгнэшгүй сайхан байнаа! гэж би хариулна

Хоёр нүднээс чинь цацрах хайрын гэрэлд умбаад
Хонгор минь надад гайхалтай сайхан байна
Хамгийн гайхмаар нь тэхдээ юу гээч
Хязгаар нь үгүй миний сэтгэл, чи минь төсөөлөхгүй байх даа...

Харих цаг болжээ, толгой ялимгүй өвдөх шиг
Чамаар жолоогоо бариулаад, орондоо түшүүлж хэвтэнэ
Харанхуйн аниргүйг эвдэн, би чамдаа хэлнэ
Хайрт минь чи өнөөдөр гайхалтай сайхан байсан шүү!

Энэ дууны гитар нь аймаар гоё санагддийн. Бас хосуудын жирийн нэг үдэш...энгийн үгтэй нь таалагддаг. Эрчүүд хажуудаа байгаа бүсгүйгээ үзэсгэлэнтэй харагдахад, түүн рүү нь хүмүүс нүд унагахад их дуртай байдаг байхаа тэ. Эмэгтэйчүүд ч ялгаагүй л дээ...

2 comments:

Уйгаржин said...

Баярлалаа, гоё дуу шүү ая нь утгаа улам сайхан болгосон энгийн үгтэй ч тэр сайханыг мэдрүүлсэн сайхан үгтэй дуу шиг санагдаг юмаа

Jamba said...

Аая. Энэ миний дуртай дуу бгаам. Гоё дуу. БАс нэг Лэйди ин Рэд гээд дуу бдагдаа. Тэрийг захиалчий. ккк.

Post a Comment