Bows and flows of angel hair
|
Мөнгөлөг үст сахиусан дагина |
And ice cream castles in the air | Мөхөөлдсөөр бүтсэн орд харш |
And feather canyons everywhere | Хөх тэнгэрт хөвөх өд гэж |
I've looked at clouds that way | Хөнгөн цагаан үүлийг төсөөлдөг байснаа, |
But now they only block the sun | Алтан нарны туяаг битүүлэн хааж |
They rain and snow on everyone | Аадар бороо, цас мөндрөөр ширүүлж |
So many things I would have done | Амьдралын турш олон ч удаа |
But clouds got in my way | Адайр үүл саад хийлээ гэж бухимдсан. |
I've looked at clouds from both sides now | Цагийн эрхээр би ухаажиж, |
From up and down, and still somehow | Цаанатай наанатай хардаг боллоо, гэвч |
It's cloud illusions I recall | Тэнгэрт хөвөх үүлсийг таниж амжаагүй л… |
I really don't know clouds at all | Тэр дунд төөрсөн, хөөрсөн хэвээрээ л... |
Moons and Junes and Ferris wheels | Сар, одод, бас цэнгээнт тойруулга |
The dizzy dancing way you feel | Санаа алдам, толгой эргэм бүжиг цэнгүүн |
As every fairy tale comes real | Үлгэр биелэх мэт амттайхан, халуухан |
I've looked at love that way | Үнэнч хайрын тухай гэнэн төсөөлөл |
But now it's just another show | Үнэндээ дурлал гэж зүгээр нэг шоу |
You leave 'em laughing when you go | Үзлээ, ханалаа, инээгээд л хаячих |
And if you care, don't let them know | Чин сэтгэлийн хайраа ил бүү харуул |
Don't give yourself away | Чинийх гэсэн бүхнээ зөвхөн өөртөө л хадгал |
I've looked at love from both sides now | Өсөхийн хэрээр би ухаажиж, |
From give and take, and still somehow | Өгөөтэй аваатай хайрладаг боллоо, гэвч |
It's love's illusions I recall | Дурлалын мөн чанарыг ойлгож чадаагүй л… |
I really don't know love at all | Дурсамжийн зэрэглээнд хууртсан хэвээрээ л... |
Tears and fears and feeling proud | Гашуун нулимс, жихүүн айдас, бас бардамнал |
To say "I love you" right out loud | Ганцхан чамд хайртай гэж хашгирах зориг |
Dreams and schemes and circus crowds | Хүсэж, төлөвлөж, хөгжилдөн бужигнах |
I've looked at life that way | Хүний амьдрал гэдэг иймэрхүү л байдаг |
Oh but now old friends are acting strange | Дотны найзууд хачирхалтай аашлах юм, |
They shake their heads, they say I've changed | Толгой сэгсрэн, чи өөрчлөгджээ гэх юм |
Well something's lost but something's gained | Анд минь ээ амьдрал гэдэг |
In living every day | Алдаж онохын үргэлжлэл юм уу даа |
I've looked at life from both sides now | Буцах цаг дөхөх тусам би ухаажиж, |
From WIN and LOSE and still somehow | Буруу зөрүүгээ дэнслэх боллоо, гэвч |
It's life's illusions I recall | Жинхэнэ амьдралын утгыг ухаарч мэдээгүй л… |
I really don't know life at all | Жирэлзэх цаг хугацаанд нь төөрсөн хэвээрээ л… |
I've looked at life from both sides now | Амьдралыг тал талаас нь харж сурсан |
From up and down and still somehow | Аз жаргалтай нь, зовлон шаналалтай нь, ГЭВЧ |
It's life's illusions I recall | Мэднэ би амьдралыг гэж ам гарч чадахгүй |
I really don't know life at all | Мөнх насаллаа ч гүйцэд таниж амжихгүй нь. |
1 comments:
Төгс орчуулга байна.
Post a Comment