Sunday, 28 August 2011

Сая сая сая улаахан сарнай

Энэ дууны түүх бол Гүржийн зураач Niko Pirosmani тухай юм. Тэрбээр франц жүжигчин бүсгүйд дурлажээ. Тэр онцгой зураач байсан ба тэр үед хэн ч түүнийг мэддэгүй байжээ. Тэр бүсгүй өөрийг нь гэсэн баян хүнийг дагаж явснаар тэр зураач юу ч үгүй үлдэж хоцорчээ. Тэр ганцаардал болон архи их уусан, өвчний улмаас нас баржээ. Түүнээс үлдсэн зүйлүүд гэвэл 300 уран зураг байв. Энэ зургууд Тбилисийн музейд байдаг. Одоо түүний зургууд хэдэн саяар үнэлэгдэж байна.




Жил-был художник один домик имел и холсты
Но он актрису любил ту что любила цветы
Он тогда продал свой дом продал картины и кров
И на все деньги купил целое море цветов

Уран зураач хөрөг зураг, хөөрхөн байшинтай байлаа.
Хайртай бүсгүй нь харин цэцгэнд дуртай дуучин гэнэ
Зураач нэг өдөр зураг хөрөг, гэр орноо зараад
Сая сая сая улаахан сарнай худалдан авчээ


Миллион миллион миллион алых роз
Из окна из окна из окна видишь ты
Кто влюблен кто влюблен кто влюблен и всерьез
Свою жизнь для тебя превратит в цветы
Миллион миллион миллион алых роз
Из окна из окна из окна видишь ты
Кто влюблен кто влюблен кто влюблен и всерьез
Свою жизнь для тебя превратит в цветы

Сая сая сая сарнай цэцэгсийг
Цонхоороо чи харж байна уу, харж байна уу?
Үнэн хайртай, үнэн хайртай хүн чиний өлмийд
Өөрийн амьдралаа цэцэг болгон өргөнө.
Сая сая сая сарнай цэцэгсийг
Цонхоороо чи харж байна уу, харж байна уу?
Үнэн хайртай, үнэн хайртай хүн чиний өлмийд
Өөрийн амьдралаа цэцэг болгон өргөнө.

Утром ты встанешь у окна может сошла ты с ума
Как продолжение сна площадь цветами полна
Похолодеет душа что за богач здесь чудит
А под окном чуть дыша бедный художник стоит

Цонхоороо чи хараач,зүүдэлж байна уу гэмээрээ
Өргөн талбай дүүрэн , сарнай цэцэгс алаглажээ.
Хөөрүү баян гайхуулжээ гэж дургүйхэн бодсон чинь
Хөөрхий зураач цонхны доор сүүмийн сүүмийн зогсоно.

Миллион миллион миллион алых роз
Из окна из окна из окна видишь ты
Кто влюблен кто влюблен кто влюблен и всерьез
Свою жизнь для тебя превратит в цветы
Миллион миллион миллион алых роз
Из окна из окна из окна видишь ты
Кто влюблен кто влюблен кто влюблен и всерьез
Свою жизнь для тебя превратит в цветы

Сая сая сая сарнай цэцэгсийг

Цонхоороо чи харж байна уу,харж байна уу?

Үнэн хайртай ,үнэн хайртай хүн чиний өлмийд

Өөрийн амьдралаа цэцэг болгон өргөнө.

Сая сая сая сарнай цэцэгсийг

Цонхоороо чи харж байна уу,харж байна уу?

Үнэн хайртай,үнэн хайртай хүн чиний өлмийд

Өөрийн амьдралаа цэцэг болгон өргөнө..


Встреча была коротка в ночь ее поезд увез
Но в ее жизни была песня безумная роз
Прожил художник один много он бед перенес
Но в его жизни была целая площадь цветов

Уулзалт дэндүү богино, бүсгүй шөнөдөө буцжээ.

Улаарах сарнай ,сайхан дуу хүүхний сэтгэлд үлджээ

Ганцаараа жил жилийг үдэж , ядарч зүдэрсэн зураачид

Гайхалтай том сарнайн талбай байсан даа,байсан


Миллион миллион миллион алых роз
Из окна из окна из окна видишь ты
Кто влюблен кто влюблен кто влюблен и всерьез
Свою жизнь для тебя превратит в цветы
Миллион миллион миллион алых роз
Из окна из окна из окна видишь ты
Кто влюблен кто влюблен кто влюблен и всерьез
Свою жизнь для тебя превратит в цветы
Миллион миллион миллион алых роз
Из окна из окна из окна видишь ты
Кто влюблен кто влюблен кто влюблен и всерьез
Свою жизнь для тебя превратит в цветы

дахилт.


орчуулсан Жамсрандоржийн Оюунцэцэг.



Cолонгос хувилбар

Cолонгос хувилбар - 2 /Үгийн жаахан солонгос маягруугаа оруулсан ч юм шиг/
Cолонгос хувилбар - 3
Cолонгос хувилбар - 4 /Өмнөд Солонгос дуучин орсоор дуулсан дуулалт/
Cолонгос хувилбар - 5 /Өөрийн уламжилалт маягт оруулсан байхаа/

Япон хувилбар

Япон хувилбар - 2
Япон хувилбар - 3 /Япон дуучин орсоор дуулсан дуулалт/

Казак хувилбар


Ветьнам хувилбар

Ветьнам хувилбар - 2
Ветьнам хувилбар - 3

Англи хувилбар


Аяз /Francis Goya - Million Scarlet Roses/

Аяз - 2 /N. Mine & Sound Weapon /





Оросын алдарт дуучин Алла Борисовна Пугачёваг мэдэхгүй хүн гэж ховор байх. Оросын нэрт дуучин Алла Пугачёва өнөөдөр 61 нас хүрч байна. Сая улаан сарнай зэрэг дуугаар олны танил болсон тэрбээр 1949 оны дөрөвдүгээр сарын 15-нд Москва хотноо төржээ.


Зөвлөлтийн үеийн уран бүтээлч Пугачёва 1965 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, одоо ч гэсэн Оросын хөгжмийн урлагт хүчин зүтгэж буй тус улсын домог болсон уран бүтээлчийн нэг билээ. Өвөрмөц хоолойтой Пугачёва Зөвлөлтийн үеийн хөгжмийн ертөнцийн гол бэлгэдэл болсон. 1991 онд тэрбээр ЗХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн байна. Пугачёвагийн хамгийн анхны дуу бол 1965 онд бичүүлсэн “Робот” хэмээх дуу аж. Энэ нь Зөвлөлтийн радиогийн өглөөний хөтөлбөрт зориулсан дуу байжээ.

Тэрбээр 1966 онд коллежио төгсөн “Юность” хамтлагтай Баруун Сибирийн нутгаар аялан тоглов. Дараа жил нь Пугачёва улсын циркийн хөгжмийн коллежид төгөлдөр хуурчаар ажилд оржээ. Түүнчлэн Липецкийн улсын филармони, 1966 онд “Москвичи”, 1972-1973 онд “Олег”, 1974-1975 онд Лунстремийн хамтлагт зэрэг олон газар гоцлол дуучнаар уран бүтээлээ туурвиж байв. Тэрбээр энэ хугацаанд олон дууг сонсогчдод хүргэснээс гадна кинонд ч дүр бүтээгээд амжжээ. 1974 онд Пугачёва Бүх холбоотын хөгжмийн зохиолчдийн тэмцээнд оролцон гуравдугаар байр эзэлжээ. Харин 1975 онд “Алтан дуучин” олон улсын дуулаачдын тэмцээнд “Арлекино” дуугаар оролцон Гран-при шагнал хүртэж байв. Түүний энэ дуу нь Зүүн Герман, Болгар болон Балканийн орнуудад түгж, хүмүүсийн сайн мэдэх уран бүтээл нь болсон байна. Хамгийн анхны цомог нь “Золотой Орфей 76” цомог аж. Түүнчлэн «Ирония судьбы, или С лёгким паром!» киноны гол дүрийн эмэгтэй Надягийн дуулсан дууг дуулжээ. Үүнээс гадна тэрбээр 1977 онд “Дуулдаг эмэгтэй” мюзикл кинонд тоглон энэ киноны дууг бүтээхэд хамтран ажилласан байна. 1977 онд “Виктор” хөгжмийн студи Алла Пугачёвагийн дуунаас бүрдсэн цомгийг Японд гаргаж байв. 1978 онд “Всё могут короли” дуугаараа олон улсын дууны наадмаас шагнал хүртэж байжээ. 1980 оны үед тэрбээр хэд хэдэн удаа Стокгольм хотод зочлон Шведэд өөрийн гэсэн шүтэн бишрэгчтэй болжээ. Үүнээс гадна шведийн Якоб Дахлинтэй хамтран “Супермэн” дууг дуулсан байна. Тэрбээр Стокгольмд байхдаа дуунуудаа англи хэлээр бичүүлэн цомог хүртэл гаргаж байжээ.

ЗХУ задарсны дараа Пугачёва уран бүтээлээ улам өргөжүүлэн Алла гэж нэрлэсэн сэтгүүл, радиогийн нэвтрүүлэг, гоо сайхны бараа бүтээгдэхүүн гаргах болов. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин болон тус улсын Засгийн газар түүнийг удаа дараа шагнан урамшуулж байлаа. Дуучин Пугачёва 1999 онд Эх орныхоо өмнө гавьяа байгуулсны төлөө олгодог хоёрдугаар зэргийн одон хүртсэн байна. Оросын алдартнуудын нэг болсон тэрбээр 1997 онд Ирландын Даблин хотод болсон “Евровидение” тэмцээнд Оросыг төлөөлөн оролцож, “Примадонна” дуугаараа 15 дугаарт орж байв.

Оросын нэрт дуучин тэрбээр 60 насны ойгоо тэмдэглэсний дараа урлагийн тайзаа орхино гэдгээ 2009 оны гуравдугаар сард мэдэгдсэн юм. Тэрбээр энэ мэдэгдлээ хийснээс хойш одоо нэг жил өнгөрсөн байна. “Гэхдээ би урлагаас бүр явахгүй. Өөрөө дуулахгүй ч гэсэн радио телевиз, театрт хүчээ сорьсоор байна” гэж Пугачёва тухайн үед хэлж байжээ.

Алла Пугачёвагийн хувийн амьдралыг сонирхвол, тэрбээр 1969-2005 онд нийт дөрвөн удаа албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, цуцлуулж байсан. Пугачёва 1969 онд литва гаралтай циркчин Миколас Орбакастай гэрлэн 1971 онд Кристина Орбакаите охиноо төрүүлсэн байна. Тэрбээр анхны нөхрөөсөө 1973 онд салсан байна. Үүний дараа 1976 онд кино найруулагч Александр Стефанович, 1985 онд продюсер Евгений Болдин, 1994 онд дуучин Филип Киркоровтой гэрлэлтээ батлуулж байжээ. Гэвч хамгийн сүүлийн нөхөр, 18 насаар дүү Киркоровоос 2005 оны 11 дүгээр сард салсан юм. Гэхдээ батлуулаагүй ч хамтран амьдарсан эрчүүдийнх нь тоо 12 гэсэн баримт бий. Хамгийн сүүлд хошин урлаг, шоу ертөнцийн залуу од Максим Галкинтай нэр холбогдох болжээ.

Гэвч энэ яриаг хэн хэн нь үгүйсгээгүйгээр барахгүй олон нийтийн газар байнга хамт явж харагдах болсон юм. Мөн түүний эрүүл мэндийн талаар ч таагүй мэдээлэл ихээр цацагдах болж. Олон удаа гоо сайхны мэс засалд орсноос болж арьс нь гуужиж байгаа. Дахин засал авахаа байсан. Үүнээсээ болоод сэтгэл санаагаар унасан тул согтууруулах ундаа ихээр хэрэглэх болсон хэмээн ам дамжин ярих болжээ.

Оросын хамгийн нэр хүндтэй дуучны нэг Алла Пугачёва саяхан албан тушаалаа хүлээлгэн өгсөн Украины хуучин Ерөнхий сайд Юлия Тимошенкогийн сайн найзын нэг юм.

С.Отгонбаяр

Эх сурвалжууд
1. Алла Пугачева. Сая сая гал улаан сарнай. Монгол орчуулга.  - /2011-04-09/
2. Сая сая сая улаахан сарнай - /2011-07-31/
3. Сая Сая Сарнай - /2010-04-26/

3 comments:

Bahitjan said...

http://www.youtube.com/watch?v=1DJIc_hRERM
Сая сая улаан сарнай дууны казак орчуулга

master said...

say l ugiig ni medej awlaa. unexeer buyantai ajil xiij bgn bn :)) keep going amjilt!

Уйгаржин said...

Жамсрандоржийн Оюунцэцэгтээ баярлалаа буянтай ажил хийж байгаа юм байна :)

Post a Comment